Харилцааны чадвараа дээшлүүлэх нь
2017, 2 сарын 1. 1:340

Итгэл бол харилцааны үүдийг нээх түлхүүр билээ. Ажилтнуудынхаа итгэлийг олохын тулд удирдагч таны харилцаа нээлттэй, шударга, илэн далангүй байх хэрэгтэй.

Таны харилцааны чадварыг сайжруулах үндсэн хоёр зүйл бол:

  • Үг/дууны өнгө
  • Биеийн хэл

Үг/дууны өнгө

Үгийн сонголт, түүнийгээ илэрхийлэх дууны өнгө нь тухайн мессэжийг ажилтнууд хэрхэн хүлээн авахад маш том нөлөө үзүүлдэг.

Төсөөлж үзвэл: Нэг ажилтан өрөөнд орж ирээд, цоглог дуугаар Бидэнтэй хамтран ажиллах болсонд баярлалаа гэж хэлэх нөгөө ажилтан 20 минут хоцорч ирээд энгийн өнгөөр Бидэнтэй хамтран ажиллах болсонд баярлалаа””гэх хоёр өөр өөр ойлголт, сэтгэгдлийг хүлээн авагчид төрүүлдэг.

Хэлсэн үгнүүд нь адилхан атлаа дууны өнгө нь өөр. Хамгийн гол нь өөр утгыг илэрхийлж байна.

Та тайван атлаа өөртөө итгэлтэй, удаан атлаа тодорхой байх хэрэгтэй. Түүнчлэн хэрэглэж болох болон болохгүй үгсийг сайн анхаарч байгаарай.

Биеийн хэл

Тed Talk –ийн хамгийн олон үзэгчтэй бичлэгийн нэг бол Эми Каддигийн “Биеийн хэл таны хэн болохыг тодорхойлдог. Эми Каддигийн үзэж буйгаар:

Нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд хүний биеийн хэл, бусад хүмүүсийн биеийн хэлний үнэлэмжид үзүүлэх нөлөөллийг удаан хугацаанд судалжээ. Хүмүүсийн биеийн хэл бусад хүмүүсийн үнэлэмжид төсөөлснөөс их нөлөөг үзүүлдэг байна. Эдгээр үнэлэмж нь ажилд авах, тушаал дэвших, болзоонд урих зэрэг чухал үйлдэл, шийдвэрүүдэд нөлөө үзүүлэх аж.

Тухайлбал эмч,өвчтөн хоёрын гучин секундын дуугүй видеог хүмүүст үзүүлжээ. Тухайн видеог үзсэн хүмүүст төрсөн үнэлэмж нь тухайн эмчийг шүүхэд дуудах уу үгүй юу гэсэн шийдвэрт том нөлөө үзүүлж байв. Тухайн эмчийн чадваргүй байсан биш харин тухайн хүн, хүмүүс хоорондоо хэрхэн харьцсан нь үзэгчдийн шийдвэрт чухлаар нөлөөлжээ.

Ажилтнууддаа санал, зөвлөмж, шүүмж өгөхдөө тэднийг ойлгох гэж хичээдэг, тэдэнд анхаарал тавьдаг, тэднийг сонсдог болохоо ойлгуулж, мэдрүүлэх хэрэгтэй.

Үүний тулд:

  • Харцаараа холбогдоно бас холбогдсоор л байна
  • Бага зэрэг бөгтийх (бөгтийх нь эелдэг зангийн илрэл)
  • Гараа зөрүүлж болохгүй. Оронд нь хоёр гараа цээжнийхээ урд аваачиж, хуруугаа зөрүүлнэ. Эсвэл гараа өвдгөн дээрээ тавина.
  • Гараараа ярих – таныг илүү итгэл даахаар харагдуулна.
  • Тэмдэглэж авах – тэдний хэлсэн үгийг үнэлж буйг илтгэдэг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35