НҮБ: Украины дайнд 10,000 орчим энгийн иргэн амь үрэгдсэн
2023, 8 сарын 16. 8:561

Украинд дайн эхэлснээс хойш амиа алдсан энгийн иргэдийн тоо 10,000-д хүрсэн тухай НҮБ-аас гаргасан судалгаагаар тогтоожээ.

ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш буюу өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс энэ сарын 13-ны өдрийг хүртэл 9444 энгийн иргэн амиа алдаж, 16940 энгийн иргэн шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар мэдэгдлээ.

Тэр дундаа 500 хүүхэд амь насаа алдсан гэх тооцоог гаргасан байна.

Бүс нутгаар нь авч үзвэл 7339 энгийн иргэн Украины армийн хамгаалалтад байгаа бүс нутагт амиа алдсан бол 2105 иргэн Оросын эзэмшилд байсан бүс нутагт амь үрэгдсэн нь тогтоогджээ.

Ялангуяа ширүүн тулаан үргэлжилж байгаа Донецк, Луганск зэрэг Украины зүүн хэсэгт амь үрэгдэгсдийн тоо төв болон баруун бүс нутгуудынхаас хамаагүй өндөр байгаа аж.

Дайны эхний хэдэн сард илүү олон энгийн иргэд амиа алдсан бол энэ оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд сар бүр 170-180 орчим хүн амь насаараа хохирсон байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар зарим тулааны талбараас статистик мэдээлэл цуглуулах ажил удаашралтай байгаагаас болж амиа алдагсдын бодит тоо дээрх тооноос хамаагүй өндөр байх магадлалтай гэдгийг үгүйсгэсэнгүй.

Тэр дундаа Мариуполь зэрэг Оросын армид эзлэгдсэн нутаг дэвсгэрт амиа алдагсдын тоог тогтооход хүндрэлтэй байгаа ч багагүй тооны энгийн иргэд амиа алдсан болох нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дамдин.Б
103.10.21.28
   /
2023, 8 сарын 16. 9:21

Путлерийг тонилгох талаар дэлхий юу хийж байгаа бол,ингээд 1 новш мулгуу хэчнээн хүн хороохыг хараад суух нь өөрөө мунхаглал шүү!!!

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35