Лхагва гарагт BBC сувгийн сэтгүүлч Бет Тимминс Газын зурваст оршин суудаг Камал Машхаравитай ярилцжээ. Бет Тимминсийн өгүүлснээр тэр Камал Машхаравитай ярилцахад тэрээр 45 хүнтэй хонгилын нуувчнаас утсаар холбогдсон гэсэн байна.
Улмаар мөргөлдөөний халуун цэгт буй Камалын хэлснээр, “Энд үнэхээр хэцүү байна. Бидэнд ус, интернэт, цахилгаан ч алга. Хүүхдүүд маань шархадсан. Миний уушги гэмтсэн. Гэр бүлийн гишүүдээс минь хэдэн хүн амь үрэгдсэн ч интернэтгүйн улмаас бусад амьд үлдэгсэдтэй холбоо тогтоож чадахгүй байна.
Бид хамгийн ойрын супермаркетыг зорих гэж үзсэн ч дэлбэрэлтээс болоод аюултай байна.
Зүрх минь яг л дараагийн цохилтыг хүлээж буй мэт түгшүүртэй цохилж, "Би амь тавих дараагийн хүн нь юм гэж үү?" л гэж бодогдож байна.
Миний бодлоор энд жирийн иргэд үрэгдэх ёсгүй. Тэд мөргөлдөөнөөс ангид байх ёстой.
Миний зүгээс Хамас бүлэглэлийг ч, Израиль улсыг ч буруутгаж чадамгүй байна. Гэхдээ л энд иргэд хохирч байна. Бидний зүгээс мөргөлдөөнд гар бие оролцсон хүмүүс биш атал мөргөлдөөний төлөөсийг бид төлж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC
Щалчиганаад бай