Хамас бүлэглэлийнхний барьцаалсан 220 хүний 138 нь гадаадын иргэн
2023, 10 сарын 27. 15:100

Палестины зэвсэгт улс төрийн Хамас бүлэглэлийнхэнд барьцаалагдаад буй 220 хүний ​​талаас илүү хувь нь гадаадын иргэд байгааг тогтоожээ.

Израилийн Haaretz болон Reuters агентлагуудын орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Израилийн засгийн газрын зүгээс Хамас бүлэглэлийг халдан довтлох үеэр амь үрэгдсэн болон барьцаалагдсан хүмүүсийн тоог шинэчлэн мэдээлэх үеэрээ “Барьцаалагдсан 220 хүний ​​138 нь гадны иргэншилтэй хүмүүс” хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл эдгээр 138 хүн 25 орны иргэд байгаа ба хамгийн олон буюу 54 нь тайландчууд байгаа аж.

Израильд 30 мянга орчим тайландчууд ажиллаж амьдардаг гэх тооцоо бий. Тэд голчлон газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлдэг бөгөөд дайны бүс болох Газын зурвасын ойролцоох хамтралын фермд 5000 орчим хүн ажиллаж амьдардаг байжээ. Улмаар тэд Хамасын гэнэтийн дайралтын үеэр олноороо амь насаа алдсанаас гадна барьцаалагдсан байна.

Түүнчлэн Аргентины 15, АНУ-ын 12, Франц болон ОХУ-ын тус бүр 6 иргэн барьцаанд байгаа аж. Тэдний олонх нь Израилийн давхар иргэншилтэй.

Барьцаалагдсан хүмүүсийн дунд Балба, Танзани, Филиппин болон Хятадын иргэд ч байгаа гэв.

Энэ удаагийн шинэчилсэн мэдээгээр Хамас бүлэглэлийн халдлагад амиа алдсан болон сураггүй алга болсон гадаад иргэдийн тоо 328-д хүрсэн байна. Уг халдлагын улмаас Тайландын 24 иргэн нас барсан бол 21 иргэн сураггүй алга болсноор хамгийн их хохирол амссан гадны орноор бүртгэгджээ. Израилийн засгийн газар уг мөргөлдөөний улмаас амиа алдагсдын тоо одоогийн байдлаар 1400 орчимд хүрсэн гэх тооцоог гаргаад байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35