АНУ-ын тал ОХУ-д тусалсан гуравдагч орны 130 орчим хуулийн этгээдэд хориг арга хэмжээ авахаар болжээ
2023, 11 сарын 6. 5:312

ОХУ-ын өдүүлсэн Украин дахь дайны үйл явцад тусламж үзүүлсэн Хятад, Турк зэрэг гуравдагч орнуудын компани, хувь хүмүүст АНУ-ын зүгээс нэмэлт хориг арга хэмжээ авч буйгаа зарлав. Харин Хятадын тал үүнтэй холбогдуулан “Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно" гэдгээ анхааруулсан байна.

3-ны өдөр гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Украины эсрэг довтлоход шаардлагатай тоног төхөөрөмжөөр Оросыг хангаж, дэмжлэг үзүүлж буй Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ), Монгол, Швейцарь зэрэг улсын 130 орчим аж ахуйн нэгж, хуулийн этгээд болон хувь хүнийг хориг арга хэмжээний жагсаалтад шинээр нэмж байгаагаа Америкийн Сангийн яам орон нутгийн цагаар 2-ны өдөр онцлон тэмдэглэжээ.

Тухайлбал тагнуулын байгууллагуудтай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй Туркийн албан тушаалтан Берк Туркен болон түүний хамаарал бүхий компаниуд нь Оросын талыг Туркээр дамжуулан шаардлагатай бараа материалаа авахад нь тусалснаас гадна төлбөр тооцоо болон тээвэрлэлтийн асуудлыг нь хүртэл шийдэх зэргээр барууны хориг арга хэмжээг “тойрч гарахад” нь дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр түүнийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан байна.

Үүнээс гадна АНЭУ-ын ARX Financial Engineering компани нь АНУ-ын хоригт хамрагдсан Оросын ВТБ банкинд рублийн мөнгөн гуйвуулга хийх болон валют солилцох зэрэгт тусалсан нь тогтоогдсон аж.

АНУ-ын Худалдааны яам Орос, Узбекистаны 13 компанийг АНУ-ын аюулгүй байдал, гадаад бодлоготой зөрчилдсөн хэмээн үзэж “экспортын хяналт”-ын жагсаалтад мөн оруулжээ.

Нэмж дурдахад Арктикийн LNG 2 зэрэг Оросын шингэрүүлсэн байгалийн хийн бизнес эрхэлдэг компаниудаас гадна Украины фронтод Оросын армийн ашигладаг “амиа золиослогч” дроныг зохион бүтээж, үйлдвэрлэдэг компаниуд ч хориг арга хэмжээнд хамрагдсан байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "АНУ "үндэсний аюулгүй байдал" гэсэн ойлголтыг хэтэрхий гуйвуулж, төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж Хятадын компаниудыг дарах гэж байгааг Хятад улс тууштай эсэргүүцэх болно. Хятадын компаниудын эсрэг хэтэрхий нэг талыг барьсан хориг арга хэмжээ авах нь нэг төрлийн эдийн засгийн заналхийлэл бөгөөд дарангуйлсан үйлдэл юм. АНУ энэхүү үйлдлээ нэн даруй залруулж, Хятадын компаниудыг дарангуйлахаа зогсоох ёстой” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
zochin
202.70.46.20
   /
2023, 11 сарын 9. 16:49

АНУ-д ер нь ямар ч хамааралгүй зүйл ш дээ сда гөлөгнүүдийг зөрүүлээд бөмбөгд хахаха

Зочин
202.21.108.1
   /
2023, 11 сарын 6. 20:50

АНУ одоо солиорчихоо юу

Онцлох мэдээ
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртлээ
02024-5-21 12:06
Оросын бензиний экспортын хоригийг түр цуцална
02024-5-21 11:59
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11