Нетаньяху: Хамас бүлэглэлийг устгах нь энэхүү дайны зорилго
2023, 11 сарын 25. 10:170

Израиль улс болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэл түр гал зогсоох шийдвэр гаргаад буй энэ үед Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Бид Хамас бүлэглэлийг устгах дайны зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно" гэж мэдэгдэв.

Ерөнхий сайд Нетаньяху орон нутгийн цагаар 23-ны өдөр Израильд айлчилж байгаа Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камеронтой уулзахдаа энэ тухай мэдэгдсэн болохыг Ройтерс агентлаг мэдээллээ.

Ерөнхий сайд Нетаньяху хэлэхдээ, "Ийнхүү мэдэгдэж буйн шалтгаан бол Хамас бүлэглэл дайныг үргэлжлүүлж, барьцаалах гэмт хэрэг дахин үйлдэх болно гэж удаа дараа мэдэгдсэнтэй холбоотой” хэмээн цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Бид бүгдийн ирээдүйд заналхийлж буй Хамас бүлэглэлийн харгис хэрцгий үйлдлүүдийг бүрмөсөн таслан зогсоохгүй бол Израиль болон Палестин, Израиль болон Арабын орнууд хоорондоо энх тайванчаар оршин тогтнох найдвар байхгүй" гэж онцолжээ.

Их Британийн ерөнхий сайдын албыг хашиж байсан Дэвид Камерон өнгөрөгч 13-ны өдөр буюу долоон жилийн дараа Гадаад хэргийн сайдын үүрэгт ажлыг хүлээн аван Засгийн газрын танхимд буцаж ирээд байгаа билээ. Тэгвэл тэрээр Израиль, Палестин улсуудад айлчилж, хоёр орны удирдагчидтай уулзаж байгаа юм.

Сайд Камерон ерөнхий сайд Нетаньяхуд хандан “Та бүхний амссан аймшигт халдлагын бодит байдлыг өөрийн нүдээр харахыг хүссэн бөгөөд бид Израилийн ард түмэнтэй хамт байна. Одоо хүмүүнлэгийн гал зогсоох тухай ярих нь барьцаалагдсан хүмүүсийг аврах, Газын зурваст амьдарч буй хүмүүст тусламж үзүүлэх чухал боломж юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Энэ өдөр ерөнхий сайд Нетаньяхутай уулзахын өмнө тэрээр сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, Израилийн Гадаад хэргийн сайд Эли Коэнтэй хамт Израилийн өмнөд хэсэгт орших Беери Киббутц дахь халдлагад өртсөн барилга байгууламжуудыг өөрийн биеэр очин харжээ. Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд “Би хэзээ ч мартагдахааргүй зүйлсийг харж, сонссон” хэмээн хэлсэн юм.

Түүний энэ удаагийн айлчлал Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд түр гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах ажил ид яригдаж байгаа энэ үед болсон юм.

Хоёр улсын хэлэлцээнд зуучлагчаар оролцсон Катарын засгийн газар 24-ний өглөөний 07:00 цагаас гал зогсооно гэж мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47