IISS: 2023 онд бүс нутгийн мөргөлдөөн хамгийн олон удаа дэгджээ
2023, 12 сарын 11. 19:010

Энэ онд дэлхий даяар дор хаяж 183 удаа бүс нутгийн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн дэгдээсэн нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Британийн Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн (IISS) зэвсэгт мөргөлдөөний талаарх жилийн тайланд дурдсан байна.

Тайланд дурдсанаар, мөргөлдөөний эрч жилээс жилд нэмэгдэж, амиа алдсан хүний тоо 2022 оныхтой харьцуулахад 14 хувиар, хүчирхийллийн тохиолдлын тоо 28 хувиар өссөн байна. "Энэ нь дэлхийн олон оронд хүмүүнлэгийн хэрэгцээ, тогтвортой байдлыг хангах, сэргээн босгох үйл явцын хувьд нөхцөл байдал улам бүр асуудалтай болж байгааг харуулж байна" гэж тайланг гаргагчид дүгнэжээ.

Олон улсын Улаан загалмайн хорооноос дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 450 гаруй зэвсэгт бүлэглэлийн талаарх мэдээллийг өгсөн бөгөөд тэдгээрийн зарим нь орон нутаг, бүс нутагт ноёрхлоо тогтоосон бүлэглэлүүд ажээ.

Дотоодын терроризм, газар нутгийн маргаан, гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн нэмэгдсэн зэрэг нь зэвсэгт мөргөлдөөн гарах шалтгаан болж байна. Түүнчлэн дотоод нөхцөл байдал тогтворгүй улс орнуудын зөрчлийг уур амьсгалын хямрал улам хурцатгаж байгааг IISS-ийн шинжээчид дурджээ. "Зөрчил мөргөлдөөн нь улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох, уг асуудлыг шийдвэрлэх чадварыг бууруулж байгаагийн сацуу зөрчил мөргөлдөөн ихсэх болон засаглал доголдоход нөлөөлж байна" гэж тайланд дурджээ.

Мөн НҮБ доторх улс орнуудын хоорондын зөрчилдөөний улмаас тус байгууллагын нөлөө суларсан байна. Аюулгүйн Зөвлөл дэх томоохон гүрнүүд бие биенийхээ тогтоолд хориг тавьж байгаа нь Израил-Палестины асуудлаар санал зөрөлдөж байгаатай нэгэн адилаар тодорхой шийдэлд хүрэхэд саад учруулж байна. Бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэхгүй байгаа нь өнөөгийн геополитикийн байдлын гол онцлог шинжүүдийн нэг мөн хэмээн IISS дүгнэжээ.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35