БНСУ: Сөрөг хүчний удирдагч И Жэ Мюн хутгалуулжээ
1 сарын 2. 10:460

Мягмар гарагт Ёнхап мэдээллийн агентлагаас мэдээлснээр Өмнөд Солонгосын улс төрийн сөрөг хүчний удирдагч И Жэ Мюн Пусан хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулж байх үеэрээ хутгалуулсан харамсалтай хэрэг гарчээ.

BBC агентлагаас мэдээлж байгаагаар ноён И Жэ Мюнийн хувьд 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээж байсан юм. Улмаар хэвлэлүүдийн мэдээлснээр мягмар гарагийн өглөө хэрэгтэн түүний хүзүүний зүүн хэсэгт хутгалсан гэжээ. Тийнхүү хэрэгтэн газар дэрээ баривчлагдсан байна.

Ёнхап агентлагаас мэдээлснээр халдлага гарснаас хойш 20 минутын дотор И Жэ Мюнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тухайн үед ноён И ухаантай байсан гэсэн юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тайлбарлаж байгаагаар И Жэ Мюн нь одоогоор Өмнөд Солонгосын хууль боловсруулагчдын хүрээнд багтаагүй байгаа ч 2024 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдах сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай нэгэн ажээ.

Одоогоор халдлагын сэдэл, халдлага үйлдэгч этгээдийн ард хэн байсан нь тодорхойгүй байгаа ч бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20