Пакистан, Иран улсууд Элчин сайдуудаа буцаан илгээхээр тохиролцжээ
1 сарын 23. 15:290

Пакистан, Иран улсууд Элчин сайд нараа буцаан илгээхээр харилцан тохиролцсон нь өнгөрсөн долоо хоногт харилцан пуужингийн цохилт өгсний дараа хурцдаад байсан харилцаа сайжирч буйг илтгэж байна.

“Пакистан, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, хоёр улсын Элчин сайд нарыг 2024 оны нэгдүгээр сарын 26-ны дотор ажилд нь эргүүлэн оруулах талаар харилцан тохиролцлоо” гэж Пакистаны Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгджээ.

Мөн Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан Пакистаны Гадаад хэргийн сайд Жалиль Аббас Жиланигийн урилгаар нэгдүгээр сарын 29-нд Пакистанд айлчилна гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Ираны тал Пакистаны баруун өмнөд Белужистан мужийн хилийн Панжгур тойрог дахь “террористуудын нуувчинд” цохилт өгсөн гэж мэдэгдсэнээр хөрш хоёр орны хоорондын хурцадмал байдал улам хурцдаж, Исламабад Техранаас Элчин сайдаа эргүүлэн татахад хүргэсэн юм.

Ираны агаарын довтолгооноос хойш 48 цаг хүрэхгүй хугацааны дараа Пакистаны арми Систан-Белужистан мужийн Сараван хотын нэгэн тосгонд “босогчдын нуувчийг онилон” цохилт өгсөн байна.

Ираны төрийн мэдлийн хэвлэлийн мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас есөн хүн амиа алдсан бөгөөд бүгд “гадаадын иргэд” байжээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
02024-5-13 19:50
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ
02024-5-13 19:47
Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
02024-5-13 19:40
Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ
02024-5-13 19:29
Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
02024-5-13 19:25
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18