Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв
2 сарын 1. 12:240

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Бодлогын хүүг бууруулахаас өмнө инфляц буурч байгаа гэдэгт илүү итгэлтэй байх хэрэгтэй гэж тус сангийн бодлого тодорхойлогчид дүгнэжээ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн мөнгөний бодлогын асуудлаарх хурал дууссаны дараа ХНС лхагва гарагт дээрх мэдэгдлийг хийсэн байна. Бодлого тодорхойлогчид хүүг хэд хэдэн удаа өсгөх замаар инфляцыг бууруулахыг оролдсон юм. Улмаар тодорхой хэмжээний амжилтад хүрсэн нь бодлогын хүүг бууруулна гэх хүлээлтийг хөрөнгө оруулагчдад үүсгээд байна. Энэ удаад ХНС бодлогын хүүгээ дөрөвдэх удаагаа хэвээр үлдээлээ.

ХНС-гийн дарга Жером Пауэлл хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляц буурсан хэдий ч өндөр хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “бид өдийг хүртэлх хугацаанд гарсан ахиц дэвшилд урамшиж байна. Гэвч ялалтаа зарлах цаг хараахан болоогүй, бидний явах зам урт байна” хэмээн нэмж хэллээ.

Ж.Пауэлл болон бусад бодлого тодорхойлогчдын хувьд, инфляц дахин өсөх эрсдэлтэй гэж үзэж байгаа тул бодлогын хүүг бууруулах гэж яарахгүй байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард болох ХНС-гийн дараагийн хурлаар хүүг бууруулах магадлал бага гэдгийг дурдсан байна.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35