Танилц: Дэлхийн хамгийн хартай эмэгтэй
2 сарын 28. 15:000

Хүнд байдаг 3 илүү зүйлийг олгой, сүүдэр, “хар” гэдэг. Хар буюу хардалтыг хүмүүс сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмж, сэтгэцийн эмгэг ч гэж тайлбарлах нь бий. Харин сэтгэл зүйчдийн хэлж байгаагаар энэ нь хардлага, айдас, уур хилэн, доромжлол зэрэг олон мэдрэмжийг цогцлоосон сэтгэл хөдлөл ажээ.

Тэгвэл бид танд энэ удаагийн мэдээгээрээ дэлхийн хамгийн хартай эмэгтэйг танилцуулъя.

Дебби Вүүд гэх энэ бүсгүйн хувьд хардалтыг бүр дараагийн шатанд нь хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд 2013 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн бөгөөд тийн хүүрнэхдээ тэр нөхөртэйгөө байсан юм.

Улмаар түүнйи тайлбарласнаар Дебби өмнө нь хоёр ч удаа гэрлэж, гэрлэлт нь амжилтгүй болсноор одоогийн нөхөр Стивтэйгээ учирсан ажээ. Хос хоёр үерхэж эхлэх үед тэд холын зайн харилцаанд байсан бөгөөд албан ёсоор “хос” болоогүй байх үед одоогийн нөхөр Стив нь өөр хүнтэй уулзаж байсныг мэдсэнээр энэ бүхэн эхлэлтэй гэсэн юм. Улмаар Деббигийн өөрийгөө өмгөөлснөөр, “Та нар нэг сайн эртэй учирсан үедээ түүнийг тавьж явуулахыг хүсдэггүй л биз дээ?” хэмээсэн байна.

Гэвч түүний хувьд тавьж явуулахгүй байх гэх үгийг хэтэрхий шууд утгаар хүлээгээд авчихсан нь тэр ажээ.

Тодруулбал, бүсгүй Стивтэй хосын харилцаагаа эхлүүлээд нэг их удаагүй байхад түүнийг хардалт залгисан бөгөөд тэр нөхрөө харьж ирэх бүрт нь худал, үнэн илрүүлэгч төхөөрөмж дээр суулгаж, утсыг нь шалгаж, дансных нь хуулгыг үздэг болсон байна. Үүнээс гадна Дебби түүний зурагтаар юу үзэж болох, юу үзэж болохгүйг ч заах болсон ба эмэгтэй хүн гарсан хөтөлбөр л байвал Стивийн хувьд хориотой болжээ.

Гэсэн хэдий ч энэ бүхнийг түүний нөхөр Стив огтоос төвөгшөөдөггүй бөгөөд түүний тодорхойлсноор хос хоёрын харилцаа үнэхээр гайхалтай гэсэн байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
4
1
57
11
17
10
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47