Үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгахыг Францын Сенат дэмжжээ
2 сарын 29. 14:240

Францын парламентын дээд танхим буюу Сенат эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах тухай хуулийн төслийг баталжээ. Сенатчдын 267 нь хуулийн төслийг дэмжсэн бол 50 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.

Хуулийн төслийг Францын Үндэсний их хурал буюу парламентын доод танхим өнгөрсөн сард олонхын саналаар баталсан бөгөөд одоо парламентын хоёр танхим хамтарсан хуралдаанаар батлах ёстой.

2022 оны зун АНУ-ын Дээд шүүх "үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгаагүй" гэж үзээд холбооны улсын түвшинд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрснийг хүчингүй болгож, түүнийг зохицуулах эрхийг муж улсуудын эрх баригчдад шилжүүлсэн юм. Улмаар 20 муж улсад үр хөндүүлэхийг хориглосон эсвэл хориглохоор төлөвлөж байгаа ажээ. Чухамдаа АНУ-ын Дээд шүүхийн энэ шийдвэр нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгана гэж амлах шалтгаан болжээ.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
72024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
639472