2027 он гэхэд цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үнэ ижил түвшинд очно
3 сарын 20. 2:422

Америкийн автомашины зах зээлд шинэ цахилгаан автомашины үнэ огцом буурснаар дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад үнийн хувьд бараг зөрүүгүй болж байгаа тухай Washington Post сонин орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлжээ.

Cox Automotive судалгааны хүрээлэнгийн судалгаанаас иш татан тус мэдээнд дурдсанаар, хоёр жилийн өмнө шинэ цахилгаан автомашин болон дотоод шаталтат хөдөлгүүртэй шинэ автомашины үнийн зөрүү 17.000 ам.доллар байсан бол өнгөрсөн сард энэ үзүүлэлт автомашины үнийн дүнгийн 11 хувь буюу 5.000 ам.доллар болтлоо буурсан байна.

Үнийн зөрүү ийнхүү огцом буурсан нь эрэлт бага байгаатай шууд холбоотой. Учир нь цахилгаан автомашин ид “моодонд” орж байх үетэй харьцуулахад хэрэглэгчдийн сонирхол буурснаас гадна цэнэглэх станц дутмаг, бусад зардлын хувьд ч өндөр байгаа зэргийг мөн дурдах нь зүйтэй.

Автомашины худалдаа эрхлэгчид газар дээр нь үнэ тохирон автомашинаа борлуулах үзэгдэл газар авсан байна. Өнгөрсөн сард л гэхэд дунджаар 2000 орчим ам.доллароор буурсан гэх тооцоо гарчээ.

Тэр дундаа Теsla-гийн цахилгаан автомашины үнэ сүүлийн үед мэдэгдэхүйц буурч, дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины үнэтэй бараг ижил түвшинд очоод байна. Тухайлбал өнгөрсөн оны нэгдүгээр сард Теsla компани SUV ангиллын “Model Y” болон “Model 3”загваруудынхаа үнийг бууруулсан бөгөөд удалгүй бүх загварынхаа үнийг бууруулсан юм. Өнгөрсөн оны эхээр 47.000 ам.долларын үнэтэй байсан “Model 3” одоо 39.000 ам.доллар болсон бол тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг “Model Y” загварын үнэ 70.000 ам.доллароос 52.000 ам.доллар болтлоо буугаад байна.

Бусад автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлснээр Теsla зах зээлд эзлэх байр сууриа хадгалахын тулд үнээ буулгаж буй нь энэ бололтой. Одоогоор АНУ-д 57 төрлийн цахилгаан автомашин худалдаалагдаж байна гэх тооцоо бий. Гэвч бусад компаниуд ч үнээ буулгах арга хэмжээ авч байгаа нь нэг хэсэг АНУ-ын зах зээлийн 80 хувийг эзэлж байсан Теsla-д байр сууриа хадгалж авч үлдэхэд хүндхэн даваа болж буй нь гарцаагүй.

Түүнчлэн цахилгаан автомашины үнэ буурч буй явдал нь батарейны үнийн уналтаас үүдэлтэй урт хугацааны үзэгдэл юм. АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр цахилгаан автомашины батарейны үнэ 2008 онтой харьцуулахад 90 хувиар буурсан гэв. Гэсэн хэдий ч цахилгаан автомашины нийт өртгийн 40 хувийг батарей дангаараа эзэлсэн хэвээр байна.

Технологийн зөвлөх үйлчилгээний Gartner компанийн тайланд дурдсанаар 2027 он гэхэд цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийн өртөг ижил түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ ч утгаараа цахилгаан автомашины борлуулалт цаашид нэмэгдэх нь тодорхой юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Иргэн
139.5.216.200
   /
3 сарын 20. 23:47

Ер нь бол байна ш дээ цахилгаан машин бол дэмийдээ олон жилийн дундажаар хэзээ ч бензин машинаа эдэлгээгээрээ гүйцэхгүй бүүр хэзээ ч шүү энэ л үнэн

Gan
203.230.52.1
   /
3 сарын 20. 16:40

Tanaih shal buruu medeele taraajee.
CATL company baterei tech saijruulaad BYD olnoor uildverleed ursulduunuur une buursan. Ter yed hun bur tsahilgaan mashin barih bolno. Uneheer goy mash ih bolomjiig bidend ugj bgaa shiidel dee. Sanaa zovohgyi tolgoi amar, bas mash ih mungu hemneed bas eruul utaagyi. Duu chimeegyi. Wooow

Онцлох мэдээ
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35