Ням гарагт Шри Ланка улсад уралдааны автомашин уралдаанд оролцож байх үедээ замаасаа гарч, цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авсан харамсалтай хэрэг гарчээ.
Гэвч одоогоор Дияталава хотод болсон тус уралдааны үеэр гарсан тус ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.
Холбогдох албаныхны мэдээлснээр уралдааны үеэр автомашинуудын нэг нь замаасаа гарч, үзэгчид хийгээд албаныхны сууж байсан хэсэг рүү орсон бөгөөд үүнээс үүдэн 7 хүн амиа алдсаны дөрөв нь албаныхан байсан ба бэртэл авсан хүмүүс өдгөө эмнэлэгт байгаа гэсэн юм. Харамсалтай нь эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал тун хүнд нөхцөл байдалд байгаа ажээ.
Тийнхүү холбогдох албаныхны зүгээс хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: NY Post