Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
4 сарын 23. 15:260

Цагаачдыг Руанда улс руу албадан гаргах тухай хуулийн төслийг Их Британийн парламент дэмжсэн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Уг баримт бичгийг парламентын доод танхим буюу Нийтийн танхим нэгдүгээр сарын 17-нд гурав дахь хэлэлцүүлгээр баталсан боловч Лордуудын танхим нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаарджээ. Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр хуулийн төслийг эцэслэн батлах төлөвтэй байна.

Лордуудын танхимд уг асуудлаар гуравдугаар сарын сүүлчээр санал хураалт явуулсан бөгөөд тухайн үед хуулийн төслийг батлахыг дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулжээ. “The Guardian” сонинд бичсэнээр, парламентын гишүүд олон улсын хууль тогтоомжид нийцээгүй зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулсан байна. Харин өнөөдрийн санал хураалтын дүн шөнө дунд гэхэд гарчээ. Ерөнхий сайд Риши Сунак "парламентын ордонд хонохоос аргагүй болсон ч гэсэн хуулийн төслийг мягмар гараг гэхэд баталж дуусгахыг" гишүүдээс шаардсан аж.

Их Британид хууль бусаар цагаачлан ирсэн хүмүүсийг Руанда улс руу шилжүүлэх зорилготой энэхүү хуулийн төслийг батлахыг 2021 оноос хойш оролдож байгаа юм. Эдгээр хууль бус цагаачид Их Британид оршин суух эрх хүссэн өргөдлийнхөө хариуг Руандад хүлээх аж. Ийм хувилбарыг Их Британийн Дээд шүүх өнгөрсөн оны 11 дүгээр сард хууль бус гэж үзжээ. Руанда бол улс төрийн орогнол хүсэгчдэд аюултай улс гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна.

Их Британи нь Европын хүний эрхийн конвенцод нэгдсэн тул уг хуулийн төслийг баталснаар тус улсын засгийн газар Европын хүний эрхийн шүүхэд татагдаж магадгүй байна. Өмнө нь Европын шүүх орогнол хүсэгчдийг Руанда руу илгээхийг хоригложээ.


Эх сурвалж: The Guardian /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47