"Эдийн Засгийн алуурчин" гэж сүүлийн хэдэн жил хэвлэлийнхэнд цоллуулсан Д.Зоригт улс төрийг бүрмөсөн орхино
2012, 8 сарын 22. 11:420
Албан тушаалын "огцом үсрэлт" хийсэн улс төрчдийн нэг бол Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайд асан Дашдоржийн Зоригт. Төрийн байгууллагад ажиллаж байсан тэрээр УИХ-ын 2008 оны сонгуульд Ерөнхий сайд асан С.Батболдын менежерийн үүргийг гүйцэтгэсэн нь хойшдоо сайд, УИХ-ын гишүүн болох гарааг нь тавьсан юм. Д.Зоригт өнгөрсөн дөрвөн жил сайдаар ажиллах үедээ "Оюу Толгой"-ын гэрээ, Ухаа худагт Таван Толгойн нэг хэсгийг өгөх зэрэг уул уурхайн томоохон төслүүдийг хариуцан ажилласан. Үүнээс ч улбаалан сүүлийн хоёр жил гаруй хугацаанд байнга л "Эдийн засгийн алуурчин" гэх тодотголтойгоор хэвлэлийн хуудсанд бичигдэх болсон юм. Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуулийн үеэр цөмийн хаягдал булах ажиллагааг гардан зохион байгуулсан гэгдэж, иргэний хөдөлгөөний нэр бүхий төлөөллүүд түүний үсийг хусах ёслол гэгчийг хүртэл зохион байгуулж байлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01