Ажилгүй байх завсрын үеийг хэрхэн CV-ндээ тусгах вэ?
2013, 4 сарын 16. 14:350
Та 3 дахь түвшний институтээс маш сайн зэрэг авчихсан,  бас чамгүй туршлагатай. Гэтэл та дунд нь 10 сар ажилгүй байчихсан бол яах вэ? Гэхдээ ийм тохиолдлууд  нийтлэг тохиолддог зүйл юм. Цомхотгол, дахин сургалтанд хамрагдах, аялах, компаний ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон гээд янз бүрийн тохиолдол байж болох юм.
Өнөөдөр бидний цөөнхийн л CV тэтгэвэрт гарах хүртэл нэг ажлаас нөгөө ажил хүртэл тасралтгүй сайжирсаар байдаг.  Магадгүй дахин сургалтанд хамрагдах, дэлхийн орнуудаар аялах, компанийн цомхотгол гээд янз бүрийн шалтгаанаар ажиллах явцад дунд нь завсар гарч болдог.  Хүмүүс ажиллах хандлагын талаар нэлээд уян хатан бодолтой байдаг бөгөөд амьдралынхаа туршид дунджаар 7 өөр албан тушаалд ажилладаг байна.  Энэ мэт шалгтаануудаас болж бидний CV-нд ажилгүй байх үеийн завсар гардаг. Гэхдээ ажил хайгчдын хувьд үүнийг “арилгах” боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Энэ завсрын ажилгүйдлийг тайлбарлах дараах аргууд байдаг.
 
 
  1. Бэлтгэл маш чухал: Хэрэв та урт хугацаагаар аялалаар явах буюу цомхотголд орсон бол энэ хугацаанд дахин ажилд орохын тулд өөрөөсөө өөртөө зориулж юу хийж чадах талаар асуугаарай.  Хэрэв та энэ хугацааг ямар нэг ур чадвар, эсвэл хэл сурахад идэвхитэйгээр ашиглаж чадсанаа ажил олгогчид харуулж чадвал та илүү сайн ажилтан байж чадахаа харуулж байгаа хэрэг.
  2. Үргэлж шударга бай: CV-нд ямар нэг ажилгүй байх үеийн хугацаа байх нь таниас татгалзах, таньд шударга бус хандах ямар нэг шалтгаан болохгүй. Хэрэв та цомхотголд орсон бол ажилласан өдрөө тооц. Магадгүй ярилцлага авч буй хүмүүс таниас илүү дэлгэрэнгүй асууж болох юм. Хэрэв та өмнөх ажил олгогчоо орхихоор шийдсэн бол одоогийн ажил олгогчдоо мэдэгдэх хэрэгтэй. Өөрийн шийдвэрээр өөрийн хувь тавилангаа шийдэж, хаана байхаа шийдвэрлэж байгаагаа харуулж чадвал илүү хүчирхэг гэдгээ таниулах болно. Ажил олгочдоо одоогийн нөхцөл байдлынхаа талаар үнэн шударгаар таниулбал ажил олгогч бүрийн хайж байдаг нэгдмэл, бас итгэлтэй тэр л чанарыг олж харах болно.
  3. Асуултанд хариулах бэлтгэлтэй бай:  Ярилцлага авч байгаа хүмүүс таны ажил байдлын туршлагаас яагаад ажилгүй байсан, юу тохиолдсон, тэр хугацаанд юу хийж байсныг чинь мэдэхийг хүсдэг. Ямар нэг ажилд өргөдөл өгөхдөө Cover letter-тээ ажилгүй байх  үеийн талаар болон учир шалтгааныг нь товч дурдах нь зүйтэй. Ярилцлагын үеэр илүү дэлгэрэнгүй ярьж болно. Бэлтгэлгүй, ажил олгогч нэг их тоохгүй өнгөрнө гэсэн бодолтойгоор битгий очоорой. Ямар нэг шалтгаан байхгүй байх нь  ажил олгогч таныг юу ч гэж бодоход хүргэж болох юм.
  4. Үүний талаар эерэг бодолтой бай: Ажилгүй байх бүх л үе тийм ч харанхуй биш. Та магадгүй хичээлд хамрагдаж, аялаж эсвэл чөлөөт ажилтнаар ажилласан байсан ч илүү сайн ажилтан байж чадна. Та хамрагдсан курс, дамжаануудаа жагсааж, шинэ албан тушаалд очиход хэрхэн тусалсныг тайлбарлах хэрэгтэй. Ирээдүйн ажил олгогчдоо өөрийн аялалынхаа тухай хуваалцаарай.  Тэд магадгүй таны талаар илүү сайн мэдээлэлтэй болсондоо таатай байх бөгөөд дахиад аялалаар явах, ажлаас гарах тухай бодохгүй  байгаагаа  ойлгуулах хэрэгтэй.
Таньд амжилт хүсье!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35