“Босс”-уудын төрөл
2013, 6 сарын 25. 11:100
Английн хөдөлмөрийн сэтгэл судлаач, сэтгүүлч Санди Маны “Даргаа удирдахуй” номонд тодорхойлсноор дараах 5 төрлийн “босс” байдаг гэнэ.
 
  • Биширмээр
Ажил хэрэг болон манлайлах чадварыг нь юутай ч харьцуулашгүй боловч магтаал сайшаал  тэднийг их зантай, биеэ тоосон болгодог. Энэ төрлийн дарга нарын давуу тал:  харилцаа сайтай, ажилчиддаа өөрсдийн ажлаа хийж гүйцэтгэх орон зай, эрх чөлөөг хангалттай өгдөг. Сул тал: Тэр өөрийн бодол үзэл санаандаа туйлийн үнэнч учраас тэднээс зөвлөгөө авах тийм ч амар биш.
  • Дарангуйлагч
Энэ төрлийн дарга нар ямар ч тохиолдолд олон юм яриад байдаггүй, тэднээс магтаал сонсоно  гэж бараг байхгүй. Сайн ажил шагнал хүртэж, муу ажил торгуулдаг. Дарангуйлагч нар зөвхөн ашгийн төлөө байдаг ба хамт олны уур амьсгалд төдийлөн анхаарал тавьдаггүй.
  • Хүнд сурталтан
Тэд зөвхөн дүрмийг дагадаг, хийх ёстой ажлаа л хийдэг. Ажлын хуваарь, хөтөлбөрийн дагуу ажилладаг ба хамт ажиллахад харьцангуй хялбар.  Гэхдээ тэр сайн удирдагч яавч биш.
  • Хайнга босс
Бүх ажил  урсгалаараа явагддаг, юунд ч анхаарлаа хандуулдаггүй, ажилчиддаа эрх дураараа байх бүхий л боломжийг олгодог. Ийм байх нь ажилтнуудад  нэг талаараа хяналт, шахалтгүй нь сайхан боловч нөгөө талаараа аливаа асуудал гарахад явах газар, хандах хүн байдаггүй.
  • Зөвлөгч
Хамгийн сайн дарга. Зөвлөгөө өгөх бүхий л боломжийг алддаггүй бөгөөд зөвхөн ажилчдынхаа мэдлэг, ур чадварт найддаг.

Таны "босс" аль төрлийнх вэ, эсвэл та өөрөө ямар төрлийн "босс" вэ?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35