Цалингийн нягтлан бодогч/менежерийн ажлын байрны тодорхойлолт
2013, 8 сарын 2. 15:560
Цалингийн нягтлан бодогч/менежерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдөл боловсруулахад туслах болно.Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудын дагуу өөрчилж, засах боломжтой. 
 

Тодорхойлолт: Цалингийн нягтлан бодогч/Менежер
 
Цалингийн нягтлан бодогч/менежерийн ажлын байрны зорилго: Цалин хөлсний бэлтгэл ажиллагааг удирдах замаар ажилчдын цалин хөлсийг төлөх, цалингийн мэдээллийг хадгалах; бүртгэл хийх. 
 
Цалингийн нягтлан бодогч/менежерийн ажил үүргүүд:
  • Систем боловсруулж, цалин хөлсний мэдээлэл бүрдүүлэх; мэдээлэл бүрдүүлэх ажиллагааг удирдах, өгөгдөл оруулах. 
  • Хөнгөлөлт, даатгал, суутгал, албан тушаал, хэлтэс, тасгийн шилжүүлэлтэнд гарч байгаа өөрчлөлтүүдийг хянаж, баталгаажуулан цалин хөлсний мэдээллийн бүртгэлийг шинэчлэх. 
  • Цалин хөлсний төлбөрийн баримт буюу цахим шилжүүлгээр ажилчдын цалин хөлс төлөх ажлыг удирдах. 
  • Цалин хөлс, татвар, суутгал, чөлөө, хөдөлмөрийн чадвар алдалт болон татвар ногдуулдаггүй цалин хөлсний мэдээллийг нэгтгэж, тайлан бэлтгэх. 
  • Ажилчдын улсын болон орон нутгийн татвар, нийгмийн даатгал, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал, ажилгүйдэл болон ажилчдын нөхөн төлбөрийн тэтгэмжийн төлбөрүүдийг тооцоолж, батлан цалин хөлсний өр төлбөрийг тооцоолох. 
  • Цалин хөлсний зөрчлийг шийдвэрлэж, цалин хөлсний дансыг тэнцвэржүүлэх.
  • Асуулт, хүсэлтэнд хариулж, цалин хөлсний мэдээллээр хангах. 
  • Бодлого, дүрэм, журам боловсруулж, шинэчлэх замаар цалин хөлсний заавар зөвлөмжийг бүрдүүлэх. 
  • Одоогийн болон шинээр гарч байгаа хуулийн зохицуулалтуудыг судалж, улс, орон нутгийн шаардлагад нийцүүлж ажиллах; тэдгээр шаардлагуудад нийцүүлж ажиллахыг шаардах; шаардлагатай үйл ажиллагаануудад менежментийн зөвлөгөө өгөх.
  • Мэдээллийг найдвартай хадгалж, ажилчдын итгэл найдвар болон цалин хөлсний үйл ажиллагааг хамгаалах. 
  • Мэргэжлийн сургалтуудад хамрагдаж, мэргэжил болон техникийн мэдлэгээ сайжруулах; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоо бий болгох; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  • Ажилчдыг хуваарилах, ажилд томилох замаар үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах.
  • Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх замаар цалин хөлсний ажилтнуудыг хадгалах. 
  • Ажилчдад зөвлөх, ангилах замаар цалин хөлсний ажилтнуудын ажлын үр дүнг хадгалах. Ажлын үр дүнг төлөвлөх, хянах, үнэлэх. 
  • Боловсролын сургалтуудад хамрагдаж мэргэжлийн болон техникийн мэдлэгээ сайжруулах, мэргэжлийн нийтлэлүүд унших, мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах. 
  • Шаардлагатай үед багийн ажилд хувь нэмрээ оруулах. 
     
Ур чадвар: Үйл явцыг удирдах, хүмүүсийн менежмент, өгөгдөл оруулах менежмент, тайлагнах ур чадвар, цалин урамшууллын бүтэц, тэтгэмж, ажилчдын тэтгэмж, нөхөн олговор, хөдөлмөрийн тухай хууль, стандарт боловсруулах, санхүүгийн ур чадвар, нягтлан бодох бүртгэл. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
1
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04