Багаа ухаалаг шийдвэр гаргахад нь туслаарай
2013, 9 сарын 24. 10:240
Та бүх цаг хугацаанд бүх шийдвэрүүдийг гаргаж чадахгүй шүү дээ. Тэгвэл багаа хэрхэн идэвхижүүлэх талаар дараах зөвлөмжийг дагаарай.
Өдөр бүр танай ажилтнууд шийдвэр гаргаж байдаг.

Зарим шийдвэрүүд нь бусдаас илүү чухал байхын зэрэгцээ тэдний сайн шийдвэр гаргах чадварыг нь ч хөгжүүлж байдаг. Тэгвэл та хэрхэн шийдвэр гаргадаг вэ? Дараах алхмуудыг уншаарай.



Үлгэр жишээ байх
Та ажилчдаа сайн шийдвэр гаргахад нь туслахын тулд өөрийнхөө хувьд ч бас сайн сонголтуудыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та ажилчдынхаа дунд ямар байдлаар харагдахыг хүсч байна тэр байдлаараа үлгэр жишээ бол гэсэн үг. Та муу үлгэр дуурайлал үзүүлээд байх юм бол ажилчдаасаа сайн шийдвэр гаргахыг хүлээх нь юу л бол. Гэхдээ сайн сонголт хийх үедээ байгууллагын хувьд ч тэр, хүмүүсийн хувьд ч тэр өндөр зорилт тавих хэрэгтэй.

Сонголтуудыг санал болго
Ажилчдаа ажлаа хэрхэн хийх талаар хэзээ ч албадах хэрэггүй. Үүний оронд ямар зорилготой байгаагаа эсвэл ямар үр дүнг хүсч байгаагаа хэлээд тухайн асуудлыг тэднээр шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хүмүүс аливаа ажлыг өөр өөрсдийн арга барил, хандлагаар хийдэг бөгөөд сайн шийдвэрүүдийг ч гаргана гэдгийг та ойлгох болно. Тэд аливаа зүйлийг үргэлж зөв хийнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэдэнд зүгээр л оролдоод үзэх боломжийг олгож, сайн шийдвэрүүд гаргахад нь дэмжих хэрэгтэй.

Тэднийг алдаа гаргахыг нь зөвшөөр
Бид хийсэн алдаа, бүтэлгүйтлээсээ л суралдцаг. Хэрэв та ажилчдаа алдаа гаргахыг нь хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл тэднийг шийтгэдэг бол тэд хэзээ ч өөрсдийнхөөрөө бодож сэтгэж, суралцаж чадахгүй. Дугуй унаж сурах дадлагын талаар л жишээ бодоод үз дээ. Хэрэв та хүүхдэдээ дугуй унуулж сургах гэж байгаа бол тэдэнд ганцаараа жолоодох боломжийг нь олгохгүй, та өөрөө жолоог нь булааж аваад байвал хүүхдүүд хэзээ ч өөрсдөө унаж сурахгүй шүү дээ.

Сайн шийдвэрүүдийг магтаж сайшаадаг бай
Ихэнх цаг хугацаанд танай ажилчид ажил хийхдээ сайн шийдвэрүүдийг л гаргах болно. Тиймээс та сайн шийдвэр гаргах үед нь тэднийг сайшаадаг байхаа мэддэг байх хэрэгтэй. Та хүмүүсийг аливаа зүйлсийг сайн хийх үед магтаж,сайшааж байгаарай.

Сайн ч муу ч эргэх холбоогоор хангах
Хэрэв та шуурхай эргэх холбоогоор хангахгүй бол аль сонголт шийдвэр нь сайн эсэхийг мэдэхэд хэцүү болно. Танай байгууллага болон харилцагчдад үзүүлсэн нөлөө болон ирээдүйд яагаад нэмэгдүүлэх эсвэл бууруулах хэрэгтэй байгаагаа байнга мэдэгдэж, эргэх холбоогоор хангах хэрэгтэй.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35