Борлуулалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт
2014, 1 сарын 7. 9:240
Борлуулалтын ажилтны ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.

Тодорхойлолт: Борлуулалтын ажилтан

Зорилго: Худалдан авагчдад бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх талаар заавар, зөвлөгөө өгөх, борлуулах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Худалдан авачдад бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, харилцаа тогтоох, худалдах гэрээ байгуулах, захиалга авах
  • Хэрэглэгчдийн эрэлт хүсэлтийг судлах, бүтээгдэхүүнээ тайлбарлах, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгөх
  • Барааны үнэ, худалдах нөхцөл, төлбөр төлөх, нөхцөлийг тайлбарлах
  • Бараа бүтээгдэхүүний борлуулалтыг төлөвлөх, зардлыг тооцоолох,
  • Худалдан авагчдад бараа бүтээгдэхүүнийг таниулах, бүтээгдэхүүний эрэлтийг бий болгох, сурталчлах, борлуулалтыг идэвхижүүлэх, хэрэглэгчдээ урамшуулах
  • Сурталчилгааны шинэ санааг гаргагч, медиа төлөвлөгч, судлаачидтай хамтран ажиллах, үр нөлөө бүхий арга хэлбэрийг илэрхийлэх
Шаардлагатай ур чадварууд:

  • Марктенг, зар сурталчилгааны сонирхолтой байх
  • Харилцагчийн үйлчилгээ (нээлттэй, эелдэг харилцах, зөвшилцөх)
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой, ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, утга санааг оновчтой илэрхийлэх, нотолгоо үндэслэл болвсруулах, г.м)
  • Бие дааж ажиллах, ажлаа төлөвлөж, зохион байгуулах, гүйцэтгэх чадвар
  • Хариуцлагатай, чин шудрага, зарчимч зан чанар
  • Ачаалалтай ажиллах, шаргуу зан чанар
Санамж: Борлуулалтын ажилтан албан тушаалд ажил горилогч хувь хүний зан төлөвийн хувьд сэргэлэн цовоо, авхаалжтай, бүтээгдэхүүн үйлчилгээг олон талаас нь тайлбарлах чадвартай, хэл ярианы зөв хэвшилтэй, ой тогтоолт сайтай байх зайлшгүй шаардлагатай.

Монгол менежмент консалтинг ХХК- "Мэргэжлээ сонгох нь" номноос
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
1
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35