Амьдралдаа амжилттай байхын тулд мэдэх хэрэгтэй 30 зүйлс
2014, 5 сарын 28. 14:480

Амьдрал богинохон. Энэ зөвлөгөө таньд тус болно гэдэгт итгэж байна.

Амьдралдаа амжилттай байхад юу шаардлагатай вэ? Үүнд энгийн хариулт байхгүй боловч түүхэнд бүтээлч, аз жаргалтай амьдралын боломжуудыг нэмэгдүүлсэн олон туршлагууд бий.

Куорагийн хэрэглэгчид амьдралдаа суралцсан зарим зүйлсээ хуваалцаж, “Амьдралдаа ямар 10 чухал зүйлийн тухай мэдэх хэрэгтэй вэ?” гэж асуужээ. Хэрэглэгчид 10-аас ч олон алхмуудыг санал болгосон бөгөөд бид тэдгээрээс хамгийн шилдгийг нь цуглуулж, бичсэн юм.

Миссуригийн их сургуульд ажилладаг Жастин Фрийман тэдгээр алхмуудыг анхааралтай ангилж, зөвлөгөө болгон бичсэн юм:

1. Хүмүүс таны бодож байгаа шиг таныг тийм ч их анхаардаггүй.

Ихэнх хүмүүс шинэ машин авснаа эсвэл албан тушаал ахиснаа гайхуулаад байдаггүй. Нөгөө талаар хэрэв тэд таныг анхаараад байгаа бол түүнийг толгойдоо оруулах хэрэггүй.

2. Таны анхаардаггүй ололт, амжилтыг үнэхээр анхаарч байгаа хүмүүс таныг сонирхож байна гэсэн үг.

Хэн нэгэн шинэ ажилд тань чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байгаа бол энэ бол хайр. Та өөрийгөө хайрладаг хүмүүсийг олвол тэдний төлөө бүх зүйлийг хий. Учир нь тэд таны үндэс суурь болно.

3. Амьдралаа зохицуулахад мөнгө таныг аз жаргалтай болгохгүй.

Өөрийнхөө төлбөрийн чекэнд биш хүсэл тэмүүлэлдээ анхаарал хандуул. Фрийман “Нэгэн эр хадгаламжиндаа 6 оронтой тоо бүхий хадгаламжтай байсан бөгөөд хавдар тусч, түүндээ ч хүрч чадалгүй нас барсан тухай” ярьсан байдаг.

4. Өр төлбөр өсч хөгжихөд шаардлагатай биш байж болох юм.

Хэрэв та сургуульд явж, албан тушаалдаа хөрөнгөоруулалт хийж байгаа бол оюутны зээл бол ашиглаж болох зүйл юм. Гэхдээ хэвийн байдлаар зохицуулаарай. Өрийг тэр чигт нь өсөлт хөгжих боломж мэт бодох хэрэггүй. Өр зээл таны санхүүг тэнцвэргүй болгох аюултай.

5. Уран яруу ярих гэдэг бол чухал.

Хүмүүсээс тодорхой хариултуудыг авснаар бусдад нөлөөлөх чадвартай болно. Та хэн нэгний сэтгэлгээг өөрчлөхийн тулд хэрхэн ярихаа мэдэж байгаа бол түүнд итгэлтэйгээр ойлгуулж, айдсаас ангижирч чадвал та энэ хүчийг мэдэх болно.” Хэмээн Фрийман бичсэн байна.

6. Та хүн бүрийн өмнө бас өөртөө хариуцлагатай бай.

Фрийман “Бид хүн бүрт хүмүүнлэг байдлыг таниулах, хэрэгцээтэй үед нь туслах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр та зөвхөн өөрөө өөрийгөө хянана гэсэн үг. Амжилт, аз жаргалд хүрэх нь таны л мэдэх хэрэг” гэжээ.

7. Тодорхой бус байдалд бэлтгэ.

Танай компаний ажил үүрэг эсвэл танай засгийн газрын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа ч бай аливаа зүйлс хэрхэн явагддагийг ойлгохын тулд бүх зүйлийг хий. Гэхдээ таны амьдралыг зайлшгүй байдалд хүргэх хий хоосон зүйлийн төлөө их мэдлэг эзэмших хэрэггүй. Үргэлж Б төлөвлөгөөтэй бай.

8. Та бусдаар өөрийгөө тодорхойлуулах хэрэггүй.

Хүмүүс нийлж нийгмийг бүрдүүлдэг. Бусад хүмүүс эсвэл бусдын үзэл санаагаар өөрийгөө хэн бэ гэдгийг бүү тодорхойлуул.

9. Та үргэлж шаардлагатай зүйлийнхээ төлөө явах ёстой.

Амжилттай байхын тулд бусдаас илүү сайн хий. Топ түвшинд хүрсэн бол өөртэйгөө тэмц, өрсөлд. --Огилвай Пи Ар-ийн глобал гүйцэтгэх захирал Кристофер Грэйвэс.

10. Өөрийгөө ухамсарлах, танин мэдэх гэдэг бол байнгын хэрэгтэй зүйл. 


Хэрэв та бусад хүн таныг хэрхэн харж байгаагаар харж чадвал та тэдэнтэй ажиллаж, бусадтай хялбархан сайн харилцаатай байж чадна.

11. Ялгаатай байдал хийж байгаа бүх зүйлд тань нөлөөлдөг.

Таны ертөнцийг үзэх үзэл таны гаргаж байгаа шийдвэр бүрт нөлөөлдөг. Хэрэв та өөрийн дур сонирхол, ялгаатай байдлаа мэддэг бол хувиа хичээх байдлаа бууруулж, тухайн нөхцөл байдалд зөв зүйлийг л хий.

12. Одоодоо амьдрах нь таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тань тусална.

Өнгөрсөн зүйл өөрчлөгддөггүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таны хийх ёстой ихэнх зүйлс өмнө чинь байна.

13. Таниас ялгаатай хүмүүс байдаг учраас амьдрал баян.

Өөртэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүсээр хүрээлүүлэх нь таны бүтээмжийг бууруулж болох юм. Гэхдээ та шинэ төлөв байдлыг эрэлхийлдэг бол хурдан өсч хөгжин, илүү их суралцана.

14. Аял, бас дахин аял.

Зөвхөн амьдрах шинэ арга замуудыг олж нээх нь таны амьдралд шинэ төлөв байдал авчрахгүй. Аялал тархийг сэргээж, ажилдаа илүү сэргэсэн байдалтай буцахад тусална.

Сэтгэл засалч, Майк Лейри

15. Өөрийн хүсэл тэмүүллээ олох хүртлээ эрсдэлтэй алхмыг хий.

Хэрэв таныг аз жаргалтай байлгаж, таарч тохирох ажлаа олоогүй бол эрсдлийг даван туул.

16. Та эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Хэрэв та муу, дутагдалтай талаа байнга орхигдуулсаар, эрүүл мэндээ тоохгүй байгаад байвал та албан тушаалдаа анхаарч чадахгүй.

17. Таны нэр хүнд хамгаалагдах ёстой.

Нэр хүндээ байгаа бүх зүйлээрээ хамгаал. Шударга, итгэлтэй, эелдэг байх дадлуудыг эзэмшвэл бусдын анхаарлыг татна.

18. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах хэрэггүй.

Уур бухимдал эсвэл сандрал, айдас хүйдсийн нөлөөгөөр амьдралдаа хийсэн бүх зүйлсээ хормын дотор үгүй хийж болно. Том шийдвэр гаргахаасаа өмнө өөрийгөө тайвшрахыг хүлээ.

19. Бусдыг бас өөрийгөө уучил.

Танихгүй хүмүүс эсвэл хайртай хэн нэгэн тань таныг шархлуулж, урмыг тань хугалах явдал байдаг. Түүнд хариу үзүүл. Гэхдээ хорсол, зэвүүцэл хадгалах хэрэггүй. Үзэн ядалт, өс хонзонд маш их эрч хүч зарцуулагддаг.

20. Агуу зорилго тавихыг эрмэлз.

Та өөрөөсөө ч илүү том дэлхий ертөнцөд амьдарч байна. Тиймээс түүнд хэрхэн хариу өгөхөө шийдвэрлэ.

21. Амьдрал богинохон.

Цаг хугацааныхаа ихэнхэд ажлаа хойшлуулахгүй байх мэдрэмжийг ашигла.

22. Таны мэдэхгүй маш их зүйл бий.

Хэрэв хэн нэгэнд сайн тохирсон ажил байгаа бол түүнээр хийлгэ. Хэрэв та сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар ярилцаж байгаа бол үсэрч орох хэрэггүй.

23. Өөрөө өөртөө шударга байх хэрэгтэй.

Хэрэв та хувь хүний хувьд өсч хөгжиж байгаа бол өөрт байгаа тааламжгүй зүйлсийг харах нь чухал.

24. Аз жаргал гэдэг бол сонголт.

Таны хандлага бол шийдвэр. Нөхцөл байдлаас үл хамааран аз жаргалтай, өөдрөг байхыг сонгох нь сөрөг байдлаас илүү амжилтанд хүргэнэ.

25. Итгэл таныг хүрэх газарт тань хүргэнэ.

Хэрэв тө өөртөө итгэдэг бол бусад хүмүүс ч бас таны хэлж байгаа зүйлд итгэх хандлагатай байдаг.

26. Хүн бүр л айдаг.

Хүн бүр бүтэлгүйтэхээс айдаг. Тэгвэл амжилттай хүмүүс айдсаа хэрхэн хүлээн зөвшөөрч, түүнийгээ хэрхэн хязгаарлаж, айдас түгшүүрээс ангид байхаа мэддэг.

27. Хүн бүр л шархалдаг.

Тийм учраас хүн бүрт эелдэг байх нь чухал. Эелдэг байдлын жижигхэн үйл хөдлөл ч том нөлөө үзүүлж болно.

28. Төгс зүйл гэж байдаггүй.

Кинонуудад сайн залуус үргэлж ялаад байдаггүй. Байгаа зүйлээ үнэл. Тэгвэл та илүү хүчирхэг, аз жаргалтай байх болно.

29. Та өмнөө байгаа тоо томшгүй олон амжилтаас суралцаж чадна.

Баатрууд байх сайхан. Тэднээс зөвлөгөө авч, өөртөө тохирох зүйлийг нь ол.

30. Аз бол амжилтын хамгийн ойлгоход бэрх зүйл.

Таавъяастай бас, шаргуу ажилладаг ч бууж өгөхөд хялбар байж болох авч түүнийг зогсоож чадахгүй. Та тасралтгүй урагшилж, сайжирснаар , сайн хувь заяанд хүрч чадна гэдгийг сана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
1
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35