Ажлын өдөр бүр хийвэл зохих 10 зүйл
2014, 8 сарын 14. 15:340

Танд амжуулах ажил маш их байгаа ч амжуулахад хэцүү байна уу?

Энэхүү жагсаалт нь ажил дээрх болон ажлаас гадуурх зүйлсийг хийхэд туслах болно.

Жишээ нь, та янз бүрийн үйл явдлуудыг (нэг эсвэл хоёр удаа) ойр дотно байсан эсвэл тийм ч дотно биш хуучин хамтран ажиллагчаасаа сонссон гэж бодъё. Гэхдээ хуучин хамт олонтойгоо харилцаатай байх нь таны одоо хийж байгаа бодит ажил эсвэл шинэ ажиллагсадтай харилцааны цагаас хумсалж байж болох юм.

Careerealism Media-гийн гүйцэтгэх захиралЖ.Т.О.Донел асуудлыг шийдвэрлэх “хэрхэн бүгдийг хийх вэ?” гэсэн хандлагыг шинэчлэн санал болгожээ. Түүний шийдэлд: Өдөр бүр хийх 10 зүйлсийн жагсаалтыг гаргаж, хэрэв бүх зүйлсээ хийж амжихгүй бол өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй гэжээ.

О.Донелийн жагсаалтанд ажил үүрэг, нийгмийн үүрэг болон хөгжлийн зорилтуудыг багтаажээ:

1.Салбартайгаа холбоотой ямар нэг зүйл унш.

2. Бизнесийн хөгжилтэй холбоотой ямар нэг зүйл унш.

3.Хуучин хамтран ажиллагчтайгаа харилцаатай байх үүднээс хоёр и-мэйл илгээ.

4. Ажлын нэг өдөрт багтаан ажил албатай холбоотой асуултуудад хариулж, хувийн инбоксоо цэвэрлэж, цэгцэл.

5.Багийн гишүүн тус бүрийн ажлын үйл явцыг шалга.

6.Ажилчин бүртэй богино хэмжээний ажлын бус яриа өрнүүл.

7.Компани дээрх топ гурван зорилго, тэдгээрийн ахиц дэвшлийг хянаж шалга.

8.Топ гурван зорилго тус бүрт зориулсан нэг ажил үүргийг тодорхойлж, гүйцэтгэ.

9. Өөрийнхөө үндсэн сошиал медиа аккаунтуудаа шалгаж, хамгийн үнэ цэнэтэй чухал 5 зүйлийн агуулгыг постол.

10. Байгаа зүйлээ үнэлж, хүрэхийг хүссэн зүйлээ хүрэхэд хэр хол байгааг үнэлэхэд хэдэн минут зарцуул.

"Тийм ээ, би бүх зүйлсийг хийж амждаггүй байсан үе надад байсан” гэж тэр гайхдаг.“Гэхдээ би хамгийн сайнаараа хийдэг. Энэ жагсаалт цаашаа илүү урт байж болох байсан. Гэхдээ урт байсан бол би бүх зүйлийг сайн хийж чадахгүй” гэжээ.

Мэдээж, О.Донел өдөр бүр эдгээр 10 ажил үүргээс илүү их зүйлийг хийдэг боловч цаг хугацааны явцад “эдгээр зүйлс албан тушаал ахиж, бизнесээ өргөжүүлэхэд тусалдаг болох нь батлагдсан” гэжээ. Эдгээр ажил үүргийг тасралтгүй хийж, нэгдмэл үр дүнд хүрэхийн тулд надад таалагдахгүй байсан ч гэсэн үнэ цэнэтэй зүйл бол хийдэг. " гэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35