Өөртөө үнэнч бай
2014, 11 сарын 24. 14:530

Харилцаа холбоо гэдэг бол таныг урагшлуулж байдаг эсвэл өнгөрсөнд тохиолдсон үйл явдлаас урган гарч таныг анагааж байдаг.

Та харилцаагаа нээлттэй болгохыг хүсч байгаа бол өөрийгөө чөлөөлж, хэлэхийг хүссэн зүйлээ хадгалалгүй хэлж байгаарай.

Таньд яагаад тодорхой хүмүүс татагддагийн учир шалтгааныг та мэддэггүй байх. Гэхдээ таны дотор сайхан мэдрэмж сэтгэгдэл төрүүлдэг зүйлээ байнга хэлж болно шүү дээ.

Та өөрийн мэдрэмж сэтгэгдлийн барометрийг ашиглаж болох бөгөөд аливаа зүйлсийг хэрхэн бодож эргэцүүлэхээ мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ таны бие махбод үргэлж үнэнийг хэлж байдаг гэж хэлж болно.

Өөрийгөө дотроосоо хяна, мэдэрч байгаа мэдрэмжээ, таньд сайхан санагддаг чухал мэдрэмжээ таньж мэд.

Сэтгэл хөдөлсөн үедээ , зарим хүмүүстэй хамт байхад тайван байж, зүрх сэтгэлээ нээмээр санагдвал тэр бүх бодож байгаа зүйлээ хэл. Эсвэл хаалттай баймаар байвал хаалттай бай. Хүмүүс тодорхой хугацаагаар, тодорхой шалтгаанаар, магадгүй бидэнд сургамж өгөхөөр эсвэл ямар нэг асуудалд туслахаар таны амьдралд орж ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бид харилцаанаас хүсч байгаа зүйлээ мэдсэнээр өөр өөрсдийн замаар явах хэрэгтэй болно.

Бид бүгдээрээ өөр өөрийн гэсэн амьдралын зам мөртэй, аялалтай,дэлхий ертөнцөд хувь нэмэр оруулах дахин давтагдашгүй билэг авъяастай билээ.

Гэхдээ бид үлдсэн бүх амьдралдаа хүн бүртэй хамт энэ бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Заримдаа зүгээр л яваад өгөх хэрэг болно.

Та тууштай, чин сэтгэлээрээ өөртөө үнэнч байдаг бол өөртөө юу хамгийн сайн юу төгс тохирох вэгэдгээ мэднэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04