Таныг амжилтанд хөтлөх 23 хүчирхэг эшлэл
2015, 7 сарын 20. 8:260

Амжилтын замд саад тулгарах үед амархан урам зоригоо алддаг. Хэдхэн хором баттерейгаа цэнэглээд дараах урам зориг хайрласан эшлэлүүдийг уншаарай.

Урам зориг бол хувийн болон мэргэжлийн талбартаа ч зорилгодоо хүрэх хамгийн чухал хүчин зүйл. Урам зориг таны үйлдэлд ч нөлөөлнө. Судалгаанаас харахад өөрийнхөө урам зоргийг бадрааснаар юу хүсч байгаагаа мэдэж болох ба хэн байхыг хүсч байна, түүнийхээ төлөө алхмуудыг хийж эхлэх нь чухал. Хүн бүр урам зоригтой байхыг хүсдэг. Урам зориггүйгээр амьдралд амжилтанд хүрэхгүй байсан болов уу. Таны ажил хэрэг, хувийн амьдралд урам зориг хэрэгтэй бол таныг амжилтанд хүргэх дараах эшлэлүүдийг уншаарай.

1. "Бидний хамгийн том сул тал бол бууж өгөх байдаг. Амжилтанд хүрэх тодорхой арга бол дахиад нэг удаа оролдоод үзэх явдал юм.." Томас.А.Эдисон

2. "Эмх замбараагүй зүйлсээс энгийн зүйлсийг олно. Санал зөрөлдөөнөөс эв нийцлийг олно. Бэрхшээл дундаас боломжийг олдог. " Алберт Эйнштейн

3. "Шинэ өдөр, шинэ эрч хүч, шинэ бодол санаа.." Элианор Рузьвелт

4. "Өөдрөг үзэл бол амжилтанд хүргэх итгэл найдвар. Итгэл найдваргүйгээр юунд ч хүрдэггүй. " Хелен Келлер

5. "Гадаа гарч зогсоод оддыг хар." Теодор Рузьвелт

6. "Зорилгодоо хүрснээр юунд хүрч байгаа нь чухал биш. Зорилгодоо хүрснээр хэн болж байгаа нь чухал. "Хенри Дэвид Торейу

7. "Таныг өөд татах хүмүүстэй нөхөрлөлөө хэвээр хадгал.." Эпиктетус

8. "Хэрэв танд ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол түүнийг өөрчил. Хэрэв өөрчилж чадахгүй бол хандлагаа өөрчил. Гомдоллох хэрэггүй. " Маяа Анжелоу

9. "Зорилго тодорхойлох нь бодит бус зүйлсийг бодитоор хэрэгжүүлэх эхний алхам юм.." Тони Робинс

10. "Мэдэх нь хангалттай биш. Мэдсэнээ ашиглах ёстой. Хийхэд бэлэн байх чухал биш хийх ёстой." Жохан Вольфганг Вон Гёте

11. "Залхуу байх хэрэггүй. Гомдоллохын оронд ямар нэг зүйлийг үргэлж хий." Томас Жефферсон

12. "Сайхан ярьснаас сайн хийсэн нь дээр. " Бенжамин Франклин

13. "Хэрэв та хийгээгүй зүйлсээ яриад байх юм бол тэдгээрийг хийх хүсэл тэмүүллээ алдана." Пауло Коелхо

14. "Хэрэв та айдсыг даван туулахыг хүсвэл гэртээ суугаад бодоод байх хэрэггүй. Гадагш гар. Завгүй бай.." Дэйл Карнеги

15. "Яг одоо хий. Ирээдүй цаг бол амлалт биш." Вэйн Дайер

16. "Хүний амьдралын байр суурь сонгосон салбар, хичээл чармайлтаас үл харгалзан шилдэг нь байх итгэл үнэмшилтэй шууд хамааралтай байдаг. " Винсе Ломбарди

17. "Таны авъяас чадвар таны хийж чаддаг зүйлийг тодорхойлдог. Таны урам зориг хэр их зүйлийг хийхэд бэлэн байгааг харуулна. Таны хандлага түүнийг хэр сайн хийхийг харуулна." Лоу Холц

18. "Санаа зорилго бол баталгааны үр шим. Таны үйлдэл бол тэрхүү үрийг тэтгэх ус нь. Таны үйлдэл жинхэнэ амжилтанд хүргэх зорилгыг тань тодорхойлж байх ёстой. " Стив Мараболи

19. "Бид бүгдээрээ л зохион бүтээгчид. Аялалд яваа завь бүр хувийн зорилготой байдаг. Дэлхий ертөнц тэр чигтээ хаалга, боломж." Ралф Валдо Эмерсон

20. "Хэрэв та том зүйлд шилдэг нь байж хүрэх гэж байгаа бол дадал зуршлыг бий болго. Шилдэг байдал бол онцгой тохиолдол биш. Энэ бол шилдэг нь байх хандлага. “Чарльз Р.Свиндолл

21. "Ямар нэг бодлыг хүлээн хүлээн зөвшөөрөхгүйгээр бодох чадвар гэдэг бол оюун санаа боловсорсны шинж. " Аристотель

22. "Ялахын төлөөх санаа зорилго, амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл таныг бүрэн нөөц бололцоонд тань хүргэнэ. Энэ бол хувийн шилдэг байдлаа нээх хаалга. " Күнз

23. "Ямар нэг зорилго тавих, шинэ мөрөөдөлтэй байхад хэзээ ч оройтохгүй. " C. Эс. Левайс

Эх сурвалж: http://www.inc.com/peter-economy/23-powerful-moti...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35