ОХУ-ын үр тарианы экспорт өнгөрөгч долдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2023, 8 сарын 3. 6:191

Өнгөрсөн сард Оросын үр тарианы экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай тус улсын RT телевиз орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлэв.

Оросын үр тарианы холбооны мэдээлснээр, өнгөрөгч долдугаар сард тус улсын үр тарианы экспорт 5.68 сая тонн болж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн болохыг онцолжээ. Үүнээс улаан буудайн экспорт 4.54 сая тоннд хүрсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 дахин их байгаа талаар RT телевиз дурдав.

Тухайлбал улаан буудайн хамгийн том импортлогч болох Саудын Араб 578 мянган тонн улаан буудай импортолжээ. Түүний араас Турк (518 мянган тонн), Египет (467 мянган тонн), Израиль (345 мянган тонн), Бангладеш (222 мянган тонн), Танзани (94 мянган тонн), Судан (68 мянган тонн) зэрэг орнууд тус тус жагссан байна.

Түүнчлэн импортлогч орнуудын тоо ч нэмэгдсэн ба тус мэдээнд дурдсанаар ОХУ-ын улаан буудай импортлогчдын тоо өнгөрсөн оны долдугаар сард 26 байсан бол өнгөрсөн сард 33 болж өссөн гэв.

Оросын үр тарианы холбооны зүгээс мэдэгдсэнээр “Латин Америкийн орнууд Оросын улаан буудайн шинэ худалдан авагчид боллоо. Тодруулбал өнгөрсөн жил манай улаанбуудайг импортлоогүй Бразил, Перу улс өнгөрсөн сард Бразил 62 мянган тонн, Перу 49 мянган тонныг тус тус импортолсон” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ОХУ нь өнгөрсөн онд улаан буудайн экспортоороо дэлхийд тавдугаарт жагссан байна.

Түүнчлэн тус улс нь өнгөрсөн онд 150 гаруй сая тонн үр тариа, түүний дотор 100 сая тонн улаан буудай хураан авсан үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоосон хэмээн RT телевиз мэдээлэв.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.21.124.129
   /
2023, 8 сарын 3. 12:22

Өрсөлдөгчөө бөмбөгдчихдөг

Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01