Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
4 сарын 18. 11:053

Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт /KSTAR/ 100 сая хэмийн халууныг 48 секундийн туршид хадгалснаар 2021 онд ийм халууныг 21 секунд барьж чадсан амжилтыг эвджээ. Энэ бол цэвэр эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийг эзэмших урт замд хийсэн жижиг боловч гайхалтай алхам юм.

KSTAR-ын эрдэмтэд плазмын шаталтын хугацааг өмнөхөөс уртасгахын тулд реакторын бүтээцийн зарим элементийг өөрчилжээ. Тодруулбал, реактороос ялгарах дулаан, үнсийг татаж авдаг токамакийн тусгай төхөөрөмжүүдийн /дивертер/ ажиллагааг сайжруулахын тулд нүүрстөрөгчийг вольфрамаар сольсон байна.

“Хэдийгээр энэ удаагийн туршилт нь шинэ вольфрамын дивертерүүдийг ашигласан анхны туршилт байсан боловч тоног төхөөрөмжийг сайтар шалгаж, бэлтгэснээр богино хугацаанд өмнөх амжилтыг эвдэх боломжийг бидэнд олголоо" гэж KSTAR-ын судалгааны газрын захирал Си-Ву Юн хэлжээ.

KSTAR-ын эрдэмтэд 2026 он гэхэд халуун цөмийн реакторт 100 сая хэмийн халууныг 300 секундийн турш барих туршилтыг хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
3
1
0
2
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
31.165.93.231
   /
4 сарын 19. 5:54

100 саяын халуун байдаг л юм бхдаа, зөв харж орчуулаарай

202.126.89.218
   /
4 сарын 20. 14:21

https://www.space.com/nuclear-fusion-reactor-south-korea-runs-48-seconds

0 0
202.9.40.213
   /
4 сарын 20. 12:13

100 сая хэмд ямар нэг матер оршин бх уу.

0 0
Онцлох мэдээ
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49