“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
4 сарын 18. 19:170

Японы “Жибли” анимейшн студи Каннын кино наадмын хүндэт шагнал болох “Алтан дал мод” шагналыг хүртэхээр болжээ. Тус студи “Оскар”-ын шагналт "Spirited Away", “The Boy and the Heron” бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ.

Дэлхийн хамгийн том гурван кино наадмын нэг болох Каннын кино наадмыг зохион байгуулагчид дээрх мэдэгдлийг лхагва гарагт хийжээ. Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ихэвчлэн найруулагч, жүжигчид зэрэг хувь хүмүүст гардуулдаг “Алтан дал мод” шагналыг түүхэнд анх удаа хамт олонд олгох гэж байгаа нь энэ юм.

Анимэ киноны найруулагч Мияазаки Хаяо, Такахат Исао нарын үүсгэн байгуулсан “Жибли” студийн ололт амжилтыг наадмыг зохион байгуулагчид өндрөөр үнэлээд, сүүлийн 40 жилийн хугацаанд анимейшн кинонд шинэ салхи оруулсныг онцоллоо.

Энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах гэж байгаадаа туйлын их баяртай байгаагаа “Жибли” студийн продюсер Сүзүки Тошио илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, хэдийгээр Миязаки бид хоёр нас ахиж байгаа ч гэсэн компанийн мөн чанарыг тээн авч явах ажилтнуудаар ахлуулсан студи маань шинэ сорилтуудыг даван туулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тус студийн 2023 оны бүтээл “The Boy and the Heron” нь энэ оны гуравдугаар сард болсон “Оскар”-ын наадмаас “Шилдэг анимейшн” шагналыг хүртсэн юм. Энэ нь Миязакигийн хувьд хоёр дахь “Оскар” байв.

Каннын кино наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх тавдугаар сарын 14-25-ны өдрүүдэд болно.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33