Өдрөө гайхалтайгаар эхлүүлэх 7 арга
2014, 8 сарын 20. 9:570

Та өдрийг гайхалтай болгож ч болно эсвэл нурааж ч болно. Тэгвэл өдрийг эерэг байдлаар эхлүүлэх дараах 7 аргыг хуваалцая.

Зарим хүмүүс өглөөгүүр эерэг байдалтай байдаг байхад харин зарим нь цагны сэрүүлэг дуугартал орондоо хэвтсээр л байдаг. Ихэнх тохиолдолд ажлын өдрийн өглөө хүн бүр яаран сандран хаалгаар гардаг. Оффисдоо очихдоо гэр бүл, цаг агаар, замын түгжрэл болон бусад зүйлстэй аль хэдийнэ эвлэрчихсэн, стресстэй очдог шүү дээ. Бүх зүйл төгс биш ч гэсэн та бүх стрессээ ажил дээрээ авчирч, түүнийгээ ажилчид болон хамтран ажиллагсаддаа тараадаг.

Гэхдээ тухайн өдөр таньд юу ч тохиолдох бай өдрийг эерэгээр эхлэх боломжтой. Дараах алхмуудыг 7 хоног бүрийн өдөр бүр хэрэгжүүлэхийг хичээгэрэй. Ямартай ч та өдрийг өөрийнхөөрөө эхлүүлж, гайхалтай байлгахад бэлтгэж болно.

1. Урьд орой нь төлөвлө. Та өдрийг яагаад зохион байгуулалтгүй эхлүүлж байна вэ? Хэрэв та хийх ажлынхаа жагсаалт, өглөөний цайны цэс, өмсөх хувцсаа урьд орой нь бэлдвэл тухайн өдрийг хяналтандаа авч, илүү тайван эхлүүлэх болно. Бүх зүйлээ төлөвлөхөд 20 минут зарцуулснаар өглөө нь өмсөх хувцсаа шийдэх эсвэл машиныхаа түлхүүрийг хайх цаг хугацааг 30 минутаар хэмнэнэ. Багахан үр ашигтай цаг зарцуулаад толгой эргэж, бухимдахгүйгээр чухал асуудлууддаа бэлэн болно гэсэн үг.

2. Бясалгал хийхэд 15 минут зарцуул. Зарим хүмүүс өглөө эрт бясалгал хийвэл буцаад унтчихна гэж айдаг. Гэхдээ чин сэтгэлээсээ бясалгал хийж чадвал таны тархийг илүү гүн гүнзгий идэвхижүүлж өгнө. Энэ нь таны оюун санаанаас анхаарал сарниулж байгаа зүйлс болон сөрөг энергийг цэвэрлэж өгдөг. Өөрөө өөртөө гүн гүнзгий байдлаар төвлөрч өөртөө эерэг энергийг бий болго.

3. Урам зориг хайрласан зүйлсийг унш. Би өглөө бүр урам хайрласан ямар нэг зүйл уншдаг. Олон хүмүүс өдрийг уйтгартай байдлаар эхлүүлэх сонин уншдаг. Сэтгэл санаа өргөж, урам зориг хайрлах, эсвэл хошин шогийн ном худалдан авч тархиа идэвхижүүл. Энэ нь таныг эерэг байлгаж, өдрийн турш эрч хүчтэй байлгах хөгжилтэй бодлуудыг төрүүлэх болно.

4. Шинэхэн цэцэгсийг харж бай. Хэрэв өглөө сэрээд хамгийн түрүүнд хардаг зүйл тань бүдэг хана эсвэл хоосон парк бол тэдгээрийг тааламжтай өнгөөр будаж сайжруулж болох юм. судалгаанаас харахад өглөө эрт хурц тод өнгүүдийг харж байх нь сэтгэл санаа, эрч хүчийг өргөж өгдөг байна. Тиймээс тааламжтай баглаа цэцэг бэлтгээд таньд харагдах газар байрлуулж ч болно.

5. Кофены оронд ногоон цай хэрэглэ. Кофе бол гайхалтай идэвхижүүлэгч боловч хэтрүүлж хэрэглэвэл хүчил таны ходоодыг тааламжгүй болгоно. Үүний оронд аяга ногоон цай ууж хэрэглээрэй. Та кафейныг эрүүл антиоксидант байдлаар бага хэмжээгээр хэрэглээрэй. Энэ нь эрүүл бас хямд.

6. Иог хий. Дасгал хийх нь таныг сэргээх гайхалтай сэргээгч бөгөөд сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь таны биенд болон оюун санааг аз жаргалтай, сэргэг байлгах эндорфиныг ялгаруулахад сайн. Зүрхний дасгал сайн боловч бүх биенд сайн байх багахан хэмжээний иог хийх цагийг хуваарьтаа оруулаарай. Иог хийснээр амьсгалаа хянаж, булчинг тэлж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Таны бие болон оюун санаа дэлхий ертөнцтэй тэмцэхэд бэлэн боллоо гэсэн үг.

7. Найдвартай болзоо тогтоо. Би ямар нэг гайхалтай боломжийн тухай чухал уулзалтанд очихоосоо илүүтэй орондоо байхдаа хэзээ ч эрч хүчтэй байдлыг мэдэрч байгаагүй. Хөгжилтэй бөгөөд бүтээлч уулзалт намайг сэрүүлэггүйгээр инээмсэглэн сэрэхэд хүргэдэг. Энэ мэт уулзалтуудыг боломжийн хирээр төлөвлөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35