Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Жефф Безос өдрийг хэрхэн өнгөрүүлдгээ хуваалцсан нь олны эгдүүцлийг хүргэжээ
2023, 11 сарын 15. 19:592

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Жефф Безос саяхан өөрийн сүйт бүсгүй Лаурен Санчезын хамтаар Vogue сэтгүүлд ярилцлага өгчээ. Улмаар ярилцлагад тэд өөрсдийн өдөр тутмын амьдралын талаар өгүүлсэн нь олны эгдүүцлийг төрүүлсэн байна.

Тодруулбал, хосууд өөрсдийн амьдралын хэв маягийг тодорхойлохдоо, “Бидний амьдрал ерөнхийдөө их энгийн. Өдөр тутмын амьдрал маань дийлэнхдээ л хүүхдүүд төвтэй байдаг.

Өглөө хэн түрүүлж сэрсэн нь босоод кофе чанана. Заримдаа Санчез өглөөний цайнд тортиллатай шарсан өндөг бэлтгэдэг. Харин зарим амралтын өдөр Безос чурро хийдэг” гэжээ.

Түүнчлэн хосууд тогтмол дасгал хийдэг бөгөөд орой 9:30 минутад орондоо ордог гэсэн юм.

Гэсэн ч тэдний эл ярилцлагыг хүлээн авсан олон нийтийн зүгээс ноён Безосын гэр бүлийг энгийн харагдах гэж хичээж байна хэмээн шүүмжилжээ.

Тэдний өгүүлснээр, “Америк үнэхээр гайхалтай юм. Цагтаа дэлхий дээрх хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдэж явсан хүн хүртэл ажилтан ангийн хүн шиг жүжиглэх хэрэгтэйгээ мэдэрч байдаг” гэсэн байна.


Эх сурвалж: Fortune

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
12
4
4
15
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.160.24
   /
2023, 11 сарын 19. 10:33

Хүн юм чинь хүний хийдгийг л хийнэ шүү дээ...

Зочин
202.126.89.57
   /
2023, 11 сарын 18. 17:18

Солиотой хүмүүсийн цуглуулаг . Хүний нутаг дээрх дайн самууныг байнга өдөөн турхирч алаан бологдог алуурчинд . Тэгсэн мөртлөө өөрсдөө эрх чөлөөний орон ч гэх шиг. Палистиний 4000 хүүхэд яасан юм изриал хөгжөөн дэмжээд палистины газар нутагт нь үр хүүхэдтэй нь устгажээ байна даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35